Алслагдсан сумын дэд бүтцийг сайжруулах арга хэмжээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-08-30 11:28:31
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Аймгийн замын сангийн хөрөнгөөр Орхонтуул сумын доторх авто замыг засварлах ажлыг эхлүүлээд байна. Орхонтуул сум нь дотроо “Шар ус” нэгдүгээр баг, Рашаант тосгон гэсэн нэгжтэй. Энэхүү зам засварын ажил 20.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй юм.
Үүгээр сумын төвийн Шар-Ус 1-р баг, Рашаант тосгоны төв доторх 1.3 км хуучин асфальт замын эвдэрсэн хэсгийг нөхөж засварлах аж. Мөн 8 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг авто замын салбарт мөрдөгдөж буй стандартын дагуу хийхээр ийн ажлаа эхлүүлжээ. Уг ажлын гүйцэтгэгчээр "Арвин майнинг" ХХК ажиллаж байгаа юм байна.
Орхонтуул нь аймгийн төвөөс 200 км алслагдсан, шороон замаар холбогддог ганц сум юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ