Сэлэнгэ аймагт энэ хичээлийн жилд ЕБ-ийн 34 сургууль, 42 цэцэрлэг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-01 23:34:54
Сэлэнгэ/МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд нийт Ерөнхий боловсролын 34 сургуульд  1035 багш, 19700 гаруй сурагч, 42 цэцэрлэгт 270 багш, 7400 сурагч хүмүүжих аж.
2018-2019 оны хичээлийн шинэ жилийн эрдмийн баярын нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар оролцож боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууддаа баяр хүргэж, сурлага, урлага, спортын өндөр амжилт хүслээ. Шинэ хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэг Япон улсын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 150 сая төгрөгийн өртөгтэйгээр 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл барьж ашиглалтанд орууллаа. Мөн Алтанбулаг суманд 50 хүүхдийн цэцэрлэгийн шинэ байр барихаар шавийг нь тавиад байна.  
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ