Төгрөгийн хадгаламж 46,9 хувиар өсжээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны 12 дугаар сарын эцэст 214.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.1 хувь буюу 17.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 46.9 хувь буюу 68.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 94.3 хувь нь иргэдийн, 5.7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
1192 өдөр