Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж мэдээлэл хийлээ.
Тэдний тайлбарласнаар, их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авдаг ба 2014 оноос хойш огт нэмэгдээгүй ажээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж, шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгах шаардлагатайг онцолж байна.
2661 өдөр