Яруу найрагч Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ой тохионо
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авьяаслаг яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ой ирэх 9 дүгээр сард тохиох аж.
Тэрээр 1947 онд Баян-Өлгий аймгийн Булган сумд төрсөн бөгөөд төрөлх казах хэл дээрээ "Яргуй", "Дэлгэр цаг", "Тус нэмэр», "Баяртай, хавар минь", монгол хэлээр "Яргуй дэлгэрэх цаг" номуудыг уншигчдын хүртээл болгож байжээ. Мөн Ч.Чимэд, Б.Явуухулан, Д.Нямаа, М.Цэрэндорж нарын бүтээлээс казах хэлнээ орчуулжээ. Иргэний уянгын шүлгээс гадна шог хошин шүлэг бичиж, казахын ард түмний "айтыс" буюу харилцаа дууны урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж.
2723 өдөр