Ургац хураалт 20-иод хувьтай байна
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалт 20-иод хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ сарын нэгний өдрийн байдлаар нийт үр тариа 6730 га-г ангилан хадаж, 3820 га-г цайруулан, 2040 га шуудаар хураан аваад байгаа аж. Улаан буудай 4486 тн, малын тэжээл 50-гаас 90 тн, төмс 78.6 га-гаас 677.2 тн, хүнсний ногоо 59 га-гаас 530 тн-ыг тус бүр хурааж авчээ.
603 өдөр