Японы сайдууд иргэн бүрт олгох санхүүгийн тусламжаас татгалзана
ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон тус улсын сайдууд, орлогч сайдууд 100 мянган иенийн /930 ам.доллар/ санхүүгийн тусламж авахаас татгалзана хэмээн “Kyodo” агентлаг мэдээлэв. Японы Засгийн газар коронавирусний цар тахлын нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдэд 100 мянган иен бүхий тэтгэмж олгохоор төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлсэн юм.
1887 өдөр