“WarnerMedia” ирэх сард стриминг үйлчилгээгээ нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. “HBO Max” стриминг үйлчилгээгээ 5 дугаар сарын 27-нд нэвтрүүлнэ гэдгээ “WarnerMedia” компани мягмар гарагт мэдэгджээ. “WarnerMedia” медиахолдинг нь “HBO” телекомпанийн бүрэлдэхүүнд багтдаг юм.
“Цар тахал дэгдээд байгаа хэдий ч “HBO Max”-н баг хамт олон төрлийн, өндөр чанартай, дахин давтагдашгүй үйлчилгээ, өвөрмөц хөтөлбөрүүдийнхээ жагсаалтыг танилцуулах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Шинээр нэвтрүүлж буй энэхүү стриминг үйлчилгээ нь “Love Life” цуврал болон Америкийн
хөгжмийн салбарын талаарх “On the Record” баримтат кино багтсан тусгай
хөтөлбөрүүдээ үзэгчдэд санал болгох аж. Үүнээс гадна “HBO Max”-н
хэрэглэгчид кино сангаас “HBO” суваг, “Warner Bros” кино студийн 2000
гаруй уран сайхны киног сонгон үзэх боломжтой.
“Doom Patrol” цувралын шинэ ангиуд, мөн “Найзууд” цувралын тусгай ангийг “HBO Max” ирэх зун болон намраас үзүүлэх юм байна. “HBO Max”-н стриминг үйлчилгээг сард 15 ам.доллар төлөөд ашиглах боломжтой аж.
Тийнхүү стриминг үйлчилгээний ертөнцөд “HBO Max” гэх нөлөө бүхий нэгэн том
үйлчилгээ нэвтэрч байна. Одоогоор стриминг үйлчилгээ нь 158 сая хүн ашигладаг “Netflix” дэлхийд
тэргүүлдэг. Харин “Apple” компани
11 дүгээр сард “Apple TV+” стриминг үйлчилгээгээ танилцуулжээ.