Австрали дахин 4 сараар хилээ хаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Австрали дахин 4 сарын хугацаагаар хилээ хаана гэж тус улсын Засгийн газрын
эрүүл мэндийн асуудал хариуцсан төлөөлөгч Брендан Мерфи мэдэгджээ.
“Хилээр нэвтрэхтэй холбоотой арга хэмжээг сулруулах нь маш эрсдэлтэй алхам болно. Иргэдийн улс орноосоо гарч явахад тавьсан хоригийг сунгаж, хилийн чанадаас ирж буй иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгохыг би Үндэсний аюулгүй байдлын хороонд санал болгосон. Дэлхий дахинд коронавирусний дэгдэлт маш идэвхтэй байгаа учир ойрын дөрвөн сардаа томоохон өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй" гэж тэрбээр хэлсэн байна.
"Олон нийтийн арга хэмжээ явуулахыг хязгаарласан арга хэмжээг цуцлах боломжийг ойрын хугацаанд авч хэлэлцэх хэдий ч хэтэрхий өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг хориглосон хэвээр байлгана. Түүнчлэн спортын байгууламж, жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд тавьсан хэд хэдэн хязгаарлалтыг бид эргэн харна. Ингэхийн тулд эхлээд ард иргэдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх хэрэгтэй” хэмээн Мерфи онцлон тэмдэглэжээ.
Австралид коронавирусний халдварын 6660 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нийт 75 хүн нас баржээ.