АНУ Франц руу 500 хиймэл амьсгалын аппарат илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. Манай улс Франц руу 500
хиймэл амьсгалын аппарат илгээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Бид хэдэн зуун мянган хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэж байна. Хиймэл
амьсгалын аппарат дутагдаж байгаа талаар хүн бүхэн ярьж байсан хэдий ч намайг
хангалттай тоо хэмжээнд нь хүргэж чадна гэдгийг хэн ч хэлээгүй. Өнөөдөр би энэ
асуудлыг зохицуулж чадлаа. Хиймэл амьсгалын аппарат хэрэгтэй болоод байгаа хэд
хэдэн улсын удирдагчтай би холбоо барьсан. Бид Мексик, Франц руу тус бүр 500
хиймэл амьсгалын аппарат илгээхээс гадна Испани, Итали руу тодорхой тооны амьсгалын аппарат илгээнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн стратегийн нөөцөд нь 10 мянга орчим хиймэл амьсгалын аппарат байгаа гэж Д.Трамп мэдэгджээ. АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 849092 болж нэмэгдсэн бол 47681 хүн нас баржээ.