Ж.Болтоны Оросын төлөөлөгчидтэй хийх уулзалтын хэлэлцэх асуудал тодорхой болжээ
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон ирэх долоо хоногт Женев хотод Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах тухай гэрээ болон Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнүүдийн хэрэгжилтийг хэлэлцэх аж. Түүнчлэн талууд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулахад гүйцэтгэж буй Ираны үүргийг хэлэлцэх юм байна. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
2051 өдөр