Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ
Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн Зүүн хүрээ. Дундад зууны үеийн монголын түүх бичлэгийн томоохон бүтээл “Эрдэнийн эрх” сурвалжид Хэрлэн голын Зүүн хүрээ хэмээх хийдийн суурийг Энх Амгалан хааны тавьдугаар он буюу 1711 онд Өндөр Гэгээн Занабазар тавьсан гэж тодорхойлжээ. Харин Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын “Монголын хүрээ хийдийн түүх” /УБ.2004 / эмхэтгэлд анх Энх Амгалангийн дөчдүгээр он буюу 1701 оны төмөр туулай жил Эфү засаг Жүн ван Дондовдоржийн үед шашин хурлыг дэлгэрүүлэхээр Тогос Гүши уулын өвөрт Хэрлэн голын хойд хөвөөнд дуган сүмүүд байгуулж дээдийн түмэн өлзийг бататгахаар Жүд, Цанид, Ламиран, Мамба, Зурхай, Бадам ёго, Майдар зэрэг дуганыг байгуулан хурал номын сургуулийг үйлдүүлжээ хэмээн дурьдсан байна.
1906 өдөр