Ламын хүрээ буюу Зүүн хүрээ

Зураг түүх өгүүлнэ
n_sogoo@gmail.com
2019-11-04 15:08:09
@n_sogoo


Бид уншигч та бүхэндээ зориулж "Зураг түүх өгүүлнэ" буланг шинээр нээж байна. Энэхүү буланг ховор нандин фото цуглуулгаараа сүүлийн үед цахим ертөнцийг шуугиулж буй Согоо хөтлөх болно. Согоо нь түүхч, судлаач хүн юм. Долоо хоног бүхэн тэрээр уншигч та бүхэнтэй уулзаж байх болно. 


    Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын хүрээ Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт, ойт хээрийн бүсэд, Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд, Хурхын голын хойд талд Ламын хүрээ буюу Зүүн хүрээ оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Ламын хүрээг 1873 онд Батсүмбэр хэмээх газар анх байгуулсан бөгөөд 11 сүм дуган, Цогчин, Чойр, Жүд, Майдар зэрэг 10 дацантай, 316 ламтай хүрээ байсан гэж тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Ламын хүрээг анх Таван толгой гэдэг газар байгуулсан бөгөөд жилийн дараа 30-аад км-ийн зайтай Ламын ухаа гэдэг газар нүүлгэжээ. Ламын хийд нь 4 аймаг, 8 дацангийн 800 гаруй ламтай, их хуралд 900-1000 лам нар цуглаж хурдаг байсан Барэйвүн хийдийн дараа орох том хийд байжээ. Холбогдох эх сурвалж: Бадамдашийн ярилцлага (Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, өндөр настан)


Байршлын тайлбар: Ой хээрийн бүсэд: Ламын ухаа буюу Дэлүүн болдогийн баруун талд Хурхын голын ар биед Зүүн талдаа Онон Хурхын боом, баруун талдаа Өвөр шивэрт гэдэг толгойтой. Энэ хүрээний үлдсэн гол тахилгат овоо хойд энгэрт нь бий. Хүүхдийн овоо буюу Чингисийн хүй цөглөсөн газарт босгосон овоо бий. Эдгээр овоог тахидаг.