Г.Занданшатар: Импортоос хэт хараат энэ байдал цаашид удаан үргэлжилж болохгүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгын үүднээс “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Цуврал хэлэлцүүлгийн хүрээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 16-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
140 өдөр