Польш Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцов
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойкотой уулзаж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг ахиулж, иж бүрэн түншлэлд хүргэснийг бэхжүүлэх, үүний хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулах талаар санал солилцов.
19 өдөр