Нийтийг хамарсан ажлын төслөөр 90 иргэнийг ажилтай болгожээ
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар орон нутгийн онцлогт тохируулан нийтийг хамарсан ажлын “Наадам-2018”, "Ногоон төгөл-2018”, “Явган хүний зам засвар-2018”, “Шороо-2018” зэрэг төслийг боловсруулан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт уламжлан дэмжүүлж 90 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.
2579 өдөр