Орон нутагт үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт “Altai beauty” нэрийн уруулын будаг, саван, алжаал тайлагч ванны бөмбөлөг, энергийн лаа, машины үнэртүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна хэмээн өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, зөв хэрэглээг дэмжихийн тулд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн "Эрхэмсэг" хэмээн нэрлэж, хамгийн хямд үнээр органик гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдан авагчдын гарт хүргэж эхэлжээ.
2578 өдөр