Европын Холбооны төслөөр дулаалгын 100 бригадыг бэлтгэн гаргажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн дулаалаагүй барилга, байшин, орон сууц дулааныхаа 35 хувийг ханаар алддаг байна. Мөн барилгын суурь болон шал, цонхоор тус бүр 15 хувийн дулаанаа алддаг байна. Тиймээс манай улсад “Дулааны шийдэл” төслийг Европын холбооны “Свич Эшиа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, эхний шатны үйл ажиллагааны хаалтаа өнөөдөр “Туушин” зочид буудалд хийв. “Дулааны шийдэл” төслийн хүрээнд нийт 1618 айлын орон сууц, гэрийг дулаалжээ. Ингэснээр 29 хувиар эрчим хүчнийг хэмнэсэн байна. Байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулснаар айл өрхүүд 2000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3000 тонноор бууруулжээ.
1187 өдөр