Залуучууд биржийн арилжаанд гэрээсээ, гар утсаар оролцох болжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөлд үнэт цаасны арилжаа цахимаар явагдаж байна. Тиймээс манай улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа хэвийн, арилжааны идэвхи, үзүүлэлтүүд буураагүй, ямар нэг доголдол, эрсдэлгүй, тогтвортой үргэлжилж буйг Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны албанаас мэдээлж байна.
1234 өдөр