Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар захирамж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-12 10:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж буйтай холбогдуулан хэрэгжүүлэх зарим ажлын тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар захирамж гаргав


Захирамж нь энэ сарын 14-нөөс ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллага коронавирусний халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөхөд тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, эрсдэлийг бууруулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг олонд таниулахад чиглэжээ. 


Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй найман үйлчилгээнээс бусад үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг ирэх даваа гаригаас нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.


Иргэдийг нэг дор олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий 18 төрлийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг цаашид үе шаттай нээх юм. 

Холбоотой мэдээ