Нийслэл рүү 5 мянган зорчигч нэвтэрч, 15 мянган зорчигч гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэж буй 2315 тээврийн хэрэгслээр 5880 зорчигч хот руу нэвтэрчээ.
Харин 3244 тээврийн хэрэгслээр 15 785 зорчигч хотоос гарсан байна. Нийт 21665 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй аж.
Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд НМХГ, НЭМГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын албан хаагчид хяналт тавьж байгаа.