Нисэх буудалд ариутгалын хаалга суурилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-10 13:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "COVID-19"-ийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчдыг автоматаар ариутгах хаалгыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд байрлуулсан тухай Иргэний нисэхийн Үндэсний төвөөс мэдээллээ. 


Нисэх буудлаар үйлчлүүлэгч, зорчигч иргэд болон нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгалын хаалгыг ийнхүү суурилуулж ашиглалтад оруулжээ. Улсын онц чухал салбарын нэгд тооцогдож, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, байнга өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг иргэний нисэхийн салбарын онцгой 4 цэгт нисэх буудлыг оролцуулаад дээрх ариутгалын хаалгыг суурилуулжээ.



Холбоотой мэдээ