Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Монгол Улсад чухал элементийн хайгуул, олборлолтыг нэмэх, хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар АХБ-ны төлөөлөлтэй санал солилцлоо.Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү АХБ-ны Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын газрын Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудал болон уур амьсгалын өөрчлөлт хариуцсан зарим төлөөлөгчдийг хулээн авч уулзав.
11 өдөр