ЮНЕСКО-гийн төв байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы хүрээнд ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын Дауны холбоо, “Трио” киноны уран бүтээлчид ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн салбартай хамтран энэ сарын 17-нд “Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, нийгмийн нягтралыг тэргүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
11 өдөр