Монголын Үндэсний номын сан Франциск Скорины 21 ботиор сан хөмрөгөө баяжуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас XVI зууны Беларусийн их соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн, анагаах ухааны доктор, зохиолч, орчуулагч, зураач, дорно дахины хамгийн анхны хэвлэлийг үндэслэгч Франциск Лукич Скорины бүтээлийн цоморлиг 21 боть номыг Монголын Үндэсний номын санд хүлээлгэн өглөө.
2163 өдөр