ОХУ-ын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан "Бид Монголын бахархал" өдөрлөг боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдад зориулсан “Бид Монголын бахархал” өдөрлөг өнөөдөр Оросын шинжлэх ухаан соёлын төвд боллоо. Хүний нутагт амжилттай суралцаж, сэтгэл хангалуун аж төрөхөд анхаарвал зохистой мэдлэг мэдээллийг залууст өгдөг энэхүү өдөрлөгийг БСШУСЯ, оюунлаг хөгжлийн дэмжигч “Ле Мон” клуб, Оросын шинжлэх ухаан соёлын төв хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулав.
2081 өдөр