Цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргахаар тохиролцов
СӨҮЛ. /РИА Новости/. БНАСАУ болон БНСУ цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргаж, хил орчмын Панмунжом сууринд зэвсэг хураах, мөн хоёр орны хилийн бүсийн ойролцоо сургуулилтаа зогсоохоор тохиролцжээ. Энэ тухай Пхеньян хотод болсон дээд хэмжээний уулзалтын дүнд байгуулсан хоёр орны цэргийн хэлэлцээрт дурджээ.
2475 өдөр