Зургаан сая төгрөгийн шагналын сантай илтгэлийн уралдаан зарлалаа
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-аас "Хонгор нутгийн хөгжлийн гарц, шийдэл" сэдэвт илтгэлийн уралдааныг зарлалаа. Хонгор нутгийн хөгжлийн хэтийн бодлогыг иргэд олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, тэдний шинэ санаа, шинэлэг бүтээлийг шалгаруулж урамшуулах, улмаар ажил хэрэг болгох зорилгоор тус уралдааныг зохион байгуулж байгаа аж.
1677 өдөр