Хүн ам, орон сууцны тооллогод 42 тоологч ажиллана
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс Хүн ам, орон сууцны тухай хуулийн хүрээнд 10 жил тутам хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг явуулдаг билээ. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-нд орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Тус аймгийн хэмжээнд энэ тооллогод 42 тоологч, 12 шалгагч ажиллах аж.
2129 өдөр