Нэгдүгээр сарын 18 хүртэл сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-10 13:35:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдсэнтэй холбогдуулан сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Тодруулбал, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-наас, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 8-18-ныг хүртэл түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Тус аймгийн ЭМГ-ын мэдээлснээр томуу, томуу төст өвчний дуудлага амбулаторийн нийт үзлэгийн 19.2 хувь, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 41.1 хувийг эзэлж байна.  

Мөн хүүхдээ асарч буй эцэг, эх асран хамгаалагчид тав хүртэлх хоногийн цалинтай чөлөөг хууль, журмын дагуу олгохыг зөвшөөрч, хүүхдийн дунд зохион байгуулах нэгдсэн үйл ажиллагааг хязгаарлаж, тоглоомын газруудын  ажиллагааг хориглож байгаа ажээ.

Холбоотой мэдээ