“Цэцэн шонхор” клуб багаараа түрүүлжээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Олон Улсын Таеквондогийн “Цэцэн шонхор” клубын нэрэмжит цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд Улаанбаатар хотоос Олон Улсын Таеквондогийн Эрч хүч, Илд бамбай, Ахан дүүс зэрэг клубүүд, МҮИС, Баян-Өлгий аймаг, Увс аймгийн Тулааны нэгдсэн холбоо, Завхан аймгийн Отгон сумын “Этүгэний шонхорууд” клуб, Тосонцэнгэл сумын “Галт шонхорууд” клуб, Цагаанхайрхан сум зэрэг нийт 13 байгууллага клубүүдийн 160 гаруй тамирчин оролцжээ.
2901 өдөр