Сургууль, цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг аймагтаа үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-31 22:21:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас аймгийнхаа сургууль, цэцэрлэгүүдийн хэрэгцээт зөөлөн эдлэлийг аймагтаа үйлдвэрлэх шийдвэр гаргажээ.
Оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, оёдолчдоо дэмжсэнээр бүх, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөнжил, дэвсгэрийн даавуу, дэрний уут гээд шаардлагатай зүйлүүдийг тэд энэ онд багтаан оёх юм байна.
Төрөл бүр нь 950-1000 илүү хувиар үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүдийг чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан даавуу материалаар хийх шаардлага тавьж байгаа бөгөөд үүнд 115 сая төгрөг зарцуулах гэнэ.
Биднийг дэмжсэн таатай энэ шийдвэрийг биелүүлж заасан хугацаанд нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно хэмээн 50 шахам оёдолчдоо төлөөлж аймгийн Үйлдвэрлэлийн хоршоодын холбооны дарга Д.Нармандах ярилаа.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ