ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний биеийн байдал хүнд байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 10 сая 978 мянган хүн халдварлаж, 522 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 183 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс өвчлөл 3000-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэр дундаа АНУ-д 54 мянга, Бразилд 48 мянга, Энэтхэгт 21 мянган тохиолдол шинээр нэмэгджээ.
1365 өдөр