Захирамж зөрчин архи худалдсан 138 хүнийг 79.7 сая төгрөгөөр торгожээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон өнгөрсөн нэг сарын хугацаанд согтуугийн дуудлага 4267 буюу 67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу 65.5 хувиар тус тус буурчээ. Энэ хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон юм. Гэвч тухайн хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдэж, цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар 403 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.
121 өдөр