Ажлын байранд зуучилна гэх зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа ч “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа аж.
579 өдөр