ДАРХАН-УУЛ: Гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр Дархан хотын музейг байгуулжээ
Дархан, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дархан хотын анхны суурийн чулууг
Бурхантын хөндийд 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьсан нь Монгол Улсын 2
дахь томоохон хот болох эхлэл болсон юм. Дархан хотыг хуучин социалист
орнууд болох ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсын техник,
эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Аж үйлдвэрийн хот гэгддэг
Дархан хотын бүтээн байгуулалтууд хэрхэн өрнөж байсныг гэрэл зурагт ийнхүү
буулгажээ.
152 өдөр