ДАРХАН-УУЛ: Түрээсийн худалдаа эрхлэгчдэд энэ сарын 5-ны өдрөөс зөвшөөрөл олгож эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-05-01 09:50:23

Дархан, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дархан хотын Соёл, амралтын хүрээлэн тавдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ жилийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд түрээсийн талбайн зөвшөөрөл олгож, талбай хуваарилж эхэлнэ.


Дархан хотын төдийгүй зорин ирж буй дотоод, гадаадын жуулчид, хүүхэд багачуудын чөлөөт цагийг өнгөрүүлдэг төв болох соёл, амралтын хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэгчид жилээс жилд нэмэгдэж байна.


Дархан-50, Морин хуур цогцолбор, Найрамдал талбай, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд иргэд, ААНБ-ууд түргэн хоол, тоглоом түрээс, худалдаа, зайрмаг зэрэг олон төрлийн худалдаа эрхэлдэг.


Энэ жилийн тухайд эрэлтэд нийцүүлэн талбайн олголт хуваарилах хэдий ч хоёр үйлчилгээнд хязгаарлалт хийнэ гэв.


Тодруулбал, цахилгааны ачааллаас шалтгаалан зайрмагийн төхөөрөмж олныг суурилуулахгүй бол ил задгай талбайд үйлчилдэг шорлог хийж буй иргэдэд хиншүү сорогч тавих зэрэг тодорхой шаардлага тавьжээ.

Холбоотой мэдээ