Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэдтэй уулзалт хийв
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Авлигатай
тэмцэх газрын ажлын хэсгүүд аравдугаар сарын 16-наас эхлэн орон нутагт ажиллаж
байгаа аж. Тус газрын Хяналт шалгалт, шинжилгээний
хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг
Дархан-Уул аймагт 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд
Залуучууд театрын их танхимд олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан
таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун
төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, авлигатай тэмцэх газрын
үйл ажиллагааг таниулах зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой Иргэн төвтэй соён
гэгээрүүлэх өдөрлөг, уулзалтыг зохион байгууллаа.
1605 өдөр