Усан спорт сургалтын төвийн барилгын гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаас хэтэрчээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Усан спортын цогцолбор” болон гудамж, талбайн камержуулалтын өргөтгөлд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар байгуулсан. ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Н.Төмөрбаатараар ахлуулсан тус ажлын хэсэг дээрх хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг үнэлж, дүгнэлт гаргалаа.
1579 өдөр