Монгол, Чех Улсын Гадаад харилцааны сайд нар уулзав
ПРАГА. /MFA of the Czech Republic/. Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Чех, Монгол Улсын сайд нар хоёр орны харилцааг нааштайгаар үнэлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.
21 өдөр