Иргэд саналаа “Монгол шуудан”-гаар үнэ төлбөргүй илгээх боломжтой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар өнөөдөр /2017.08.11/ хэвлэлийн бага хурал хийж, улс орон даяар зохион байгуулагдаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийн явц байдал, ард иргэдээс санал авах хэлбэрүүдийн талаар мэдээлэл хийж, шуудангаар иргэд саналаа үнэ төлбөргүй илгээх боломжтой болсныг дуулгалаа.
2456 өдөр