Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүрэгт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2017-08-11 18:47:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Тамгын газрын Хууль, зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч. Ариунхур нар хөтлөн явуулсан юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн , Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцож иргэдэд хандан үг хэлэв.
Иргэдийн төлөөлөл энэ үеэр уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан, өөрсдийн байр сууриа илэрхийлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг энэ сарын 15-21-нд тус дүүргийн 16 хороонд зохион байгуулах юм.

Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн 400 гаруй иргэн оролцов.

Ж.Болор
Холбоотой мэдээ