Умард Солонгосын уриалгыг Сири дэмжив

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-10 11:12:58

ДАМАСК. /SANA/. Солонгосын хойгт энхийн замаар тохиролцоонд хүрэх тухай уриалга Умард Солонгос гаргасныг Сири дэмжиж буйгаа илэрхийлэв.

Солонгосын хойгийн байдлыг энхийн замаар шийдвэрлэж, бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулах дайны заналхийллээс болгоомжлохыг, энх тайван, аюулгүй байдлыг олон улсад уриалсан НҮБ-ын дүрмийн зарчимын дагуу Сири дэмжиж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн юм.

1953 оны Солонгосын түр эвлэрэх гэрээг орлох, хоёр Солонгос хоорондын дайны байдлыг төгсгөх, итгэлцлийг бэхжүүлэх найрамдлын гэрээ байгуулахыг Умард Солонгос АНУ-д уриалсныг мөн Сири дэмжиж буйг  мэдэгдэлд дурджээ.

Гадны оролцоогүйгээр нэгдмэл эх оронтой болох Солонгосын ард түмний итгэл найдвартай уялдсан эрх баригчдын тэмүүлэл биеллээ олох өдрийг Сири хүлээж байна гэж мэдэгджээ.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ