Кандагарт амиа алдагсдын тоо 50 хүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАНДАГАР. /BBC/. Афганистаны өмнөд нутгийн Кандагар нисэх буудлыг “Талибан” бүлэглэл бүсэлж, халдлага үйлдэх үеэр 50 хүн амиа алдсаны 10 нь цэргийн албан хаагч байсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
Халдлага үйлдсэн 11 этгээдийг устгасан байна. Амиа алдсан хүмүүсийн 38 нь энгийн номхон иргэн, 2 нь цагдаа байжээ.
Афганистаны хүчин байдлыг гартаа авахаас өмнө 26 цаг үргэлжилсэн халдлагын үеэр олон хүнийг барьцаалжээ.
Кандагарт “гадаадын болон мөнгөнд худалдагдсан хүмүүст халдсан” гэж халдлага үйлдсэн этгээдүүдийг “Талибан” бүлэглэл дүрсэлсэн байна.
Энхийн хэлэлцээнд зуучлахыг Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Пакистанаас хүссэн, бүс нутгийн энхийн хурал Исламабад хотод болох үеэр, Афганистаны нисэх хүчний томоохон баазуудын нэгт “Талибан” халдсан юм.
Афганистаны Үндэсний аюулгүй байдлын хүчний хамгаалж буй хэсэгт зэвсэгтэй нэвтэрсэн учир уг халдлага нь хамгаалалтын томоохон бүтэлгүйтэл гэж сэтгүүлчид үзэж байна.
Х.Аминаа