khovd.khural.mn цахим хуудас аймгууд дотроо дээгүүр явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД2015 оны 12 сарын байдлаар khovd.khural.mn цахим хуудсанд 300 гаруй мэдээ, цаг үеийн нийтлэл, бичлэг, зургийг байршуулж байгаа бөгөөд ИТХ-аас гарч буй тогтоол шийдвэр, хөтөлбөр журмууд тухай бүр ил тод тавигдаж байна.
2015 оны 11 сарын 20-ний байдлаар дээрх протал цахим хуудсанд нийт 95528 хандалттай байгаа нь улсын хэмжээнд аймгууд дундаа 4-р байранд орох үзүүлэлт юм.
Мөн фэйсбүүк, твиттер хуудас өдөр тутам ажиллаж цаг үеийн мэдээллээр интернэт хэрэглэгчдээ ханган ажиллаж байна.
А.Бямбасүрэн