Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-14 07:45:35

Аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын 3. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Холбоотой мэдээ