Сөүл хотын саунаас хулгай хийгээд баригджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-14 14:15:38

Солонгос улсын Сөүл хотын цагдаагийн газар Монгол Улсын иргэн 25 настай эрэгтэй А гэгчийг  тус хотын төв дүүрэгт байрлах саунаас баривчлан саатуулсан байна.

Энэхүү монгол залуу саунаар үйлчлүүлж буй иргэдийн гар утсыг хулгайлж байгаа нь камерт бичсэн тул баримтаар нотлогджээ. Сауны амралтын өрөөнд унтаж байсан таван солонгос иргэний гар утсыг суйлаад ийнхүү баригдсан байна.  Сауны ажилтнууд монгол залууг  хулгайн хэрэгт сэжиглэн цагдаад дуудлага өгчээ. Хулгайлсан утсаа шүүгээнд нуун массажны сандал дээр амарч байсан хулгайчийг  барьж хуулийн дагуу шалгаж байгаа аж.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ