Германд очсон дүрвэгчдийн заримыг Франц хүлээж авч эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-10 10:11:37

ПАРИС. /ВВС/. Германд очсон дүрвэгчдийн заримыг Франц хүлээж авч эхэллээ.

Өчигдөр Парис хотын захын дүүрэгт 200 орчим дүрвэгч автобусаар очсон байна.

Европын Комиссын хүсэлтийн дагуу ирэх хоёр жилд манай улс 24 мянган дүрвэгчийг хүлээж авна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд даваа гарагт мэдэгдсэн юм.

Францад очсон дүрвэгчдэд УЗН-ийн албаны хүмүүс тусалж байгаа аж.

Дүрвэгчдийг эмчийн үзлэгт хамруулж, тэдэнд хоол хүнс болон хувцас өгчээ.

Иракаас очсон нэгэн залуу, “Францад ирэх гэж 15 хоног боллоо. Бидэнд тусалж буй Францын засгийн газарт талархаж байна” гэжээ.

Франц улс энэ долоо хоногт Германаас 1000 дүрвэгчийг хүлээж авахаар төлөвлөсөн байна.

Энэ он гарснаас хойш Ойрхи Дорнод болон Африкаас Европт 380 мянга гаруй дүрвэгч болон цагаач очжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд