Иран 10 тонн баяжуулсан ураныг Орост худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-12-15 13:00:44

ТЕГЕРАН. /IRNA/.  Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн шийдвэр батлагдсаны дараа, Иран 10 тонн баяжуулсан ураныг Орост худалдаж, оронд нь 140 тонн ураны хүдэр авах төлөвтэй байна гэж Ираны Гадаад хэргийн орлогч сайд Аббас Аракчи мэдэгдсэн байна.

Иран болон дэлхийн зургаан том улсын 7 дугаар сард байгуулсан “Үйл ажиллагааны хамтарсан цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж, Ираны цөмийн хөтөлбөрийн болзошгүй цэргийн ажиллагааг хаах шийдвэрийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг өнөөдөр гаргах бололтой байна.

Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны хуралд оролцох үеэрээ, “Арак” хүнд усны цөмийн реакторыг шинэчлэх талаар Аракчи хууль тогтоох байгууллагын гишүүдэд мэдэгдсэнийг тус хорооны илтгэгч Нозар Шафией хэлсэн юм.

“Арак” реакторыг шинэчлэх тухай баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд реакторыг шинэчлэх тухай гэрээ байгуулахаар Хятадтай яриа хэлцээ хийж буйг Аракчи мэдэгдсэн гэж Шафией хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ