БНСУ-тай хамтран ажиллах хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-16 14:01:28

Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсний дараагаар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

·  БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээл /2011-2015/-ийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидал,

·  Монгол Улсын Зам, тээврийн яам, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам хоорондын далайн тээвэр, тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

·  Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг,

·  Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Нийцлэлийн лаборатори хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Анын айлчалын үеэр гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ